-1

ТӨРИЙН ӨМЧИЙН УЛСЫН ҮЗЛЭГ,ТООЛЛОГОД ХАМРАГДЛАА.

2016-09-13 13:59:46    |   81

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 439 дүгээр \"Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай” тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллого Ховд аймагт 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү үзлэг тооллогын хүрээнд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхэд Монгол улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Г.Дэлгэрмаа тэргүүтэй ажлын хэсэг 2016 оны 09 дүгээр сарын 12-ноос 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд ажиллалаа.

\"\"

Үзлэг тооллогын үеэр тус шүүхийн 2014, 2015 оны эд хөрөнгө, түүний хөдөлгөөн, ашиглалт, бүртгэлжүүлэлтийг газар дээр нь үзэж, ажлын үр дүнг сайшааж, мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өглөө.

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба


. . .