ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО.
2016-09-21 09:43:17 | 142\"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ыг Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан билээ.
Уг журам батлагдсантай холбогдуулан өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газрын албан тушаалтнууд, бүх шатны шүүхийн Тамгын газрын дарга, холбогдох бусад албан тушаалтан нарыг оролцуулан онлайн уулзалт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Уг уулзалт хэлэлцүүлэгээр \"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ыг танилцуулж, уг журмыг хэрэгжүүлэх болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба