-1

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2016-09-21 10:24:35    |   150

\"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ыг Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан билээ.

Уг журам батлагдсантай холбогдуулан өнөөдөр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймгийн Цагдаагийн газрын ОНАБХТ-ын дарга дэд хурандаа Б.Ганзориг, ОНАБХТ-ын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн байцаагч дэслэгч Ё.Дамдин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны орлогч дарга ахлах дэслэгч О.Бат-Оюун, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эрүүгийн төлөөлөгч ахмад Ш.Сандагсүрэн болон бусад холбогдох албан тушаалтан нарыг оролцуулан уулзалт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгээр дээрхи журмын хэрэгжилт цаашдын хамтын ажиллагааны талаар төлөвлөгөө боловсруулан санал солилцлоо.

\"\"
\"\"

Мэдээлэл лавлагааны алба


. . .