-1

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ-СЭТГҮҮЛЧИД” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-09-29 10:04:56    |   147

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас \"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж, шүүхийн мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор сар бүрийн 4 дэх 7 хоногт \"Нээлттэй шүүх-сэтгүүлчид” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн арга хэмжээг Жаргалант телевизтэй хамтран 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүх дээр зохион байгууллаа.

\"Нээлттэй шүүх - сэтгүүлчид” арга хэмжээний үеэр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймаг дахь анхан болон завж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах, эвлэрүүлэн зуучлагч, мэдээлэл лавлагааны ажилтан нар оролцож, Ховд аймаг дахь шүүхүүдийн 2016 оны 3 дугаар улирлын статистик, мэдээ мэдээлэл, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн \"Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлын тайлан, давж заалдах шатны шүүхийн шинэчилсэн зохион байгуулалт, шүүхийн шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.

\"\"
\"\"

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба


. . .