СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2016-12-02 12:23:48 | 96Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүгч, ажилчдын мэдлэгийг дээшлүүлж, монгол хэлний бичгийн болон найруулга зүйн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор \"Монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүй” сэдвээр дотоод сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнгийн урилгаар Ховд их сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш доктор, профессор Б.Даваадорж хүрэлцэн ирж явуулсан бөгөөд шүүгч, ажилчид сургалтад идэвхитэй оролцлоо.
Мэдээлэл лавлагааны алба
. . .