Д.ДЭНСМАА: ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОНДОО МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА.
2016-12-02 16:48:16 | 87Иргэдийн төлөөлөгч Д.Дэнсмаа: Миний бие Д.Дэнсмаа нь Ховд аймагт ажиллаж амьдардаг. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон. Иргэний хариуцлагаа ухамсарлаж, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөсөндөө маш их баяртай байна. Шүүх хуралдаанд оролцохын өмнө хэргийн материалтай танилцаж, оролцох гэж байгаа хэргийнхээ талаар тодорхой мэдээллийг авсан. Шүүхийн үйлчилгээ хурдан шуурхай, иргэдэд хүрч ажиллаж байгаад баяртай байна гэв.
. . .