Б.ОТГОНХҮҮ: ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛСОНДОО БАХАРХАЖ БАЙНА.
2016-12-02 16:49:29 | 96Иргэдийн төлөөлөгч Б.Отгонхүү: Миний бие Б.Отгонхүү нь Ховд аймагт ажиллаж амьдардаг. 2016 онд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр анх удаагаа иргэний хэргийн шүүх хуралдаанд сууж үзлээ. Иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх үед иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсондоо бахархах сэтгэл төрж байсан. Монгол улсын иргэн хүний хувьд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаадаа маш их баярлаж байна. Ховд аймгийн шүүхийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье гэв.
Мэдээлэл лавлагааны алба
. . .