“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ-ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2016-12-07 10:36:43 | 91Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас \"Шүүхийн шинэчлэлийн 10 үр дүн”-г танилцуулах, шүүхийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор сар бүр \"Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн ажилтан, албан хаагчидад шүүхийн шинэчлэлийн 10 үр дүнг танилцуулж, шүүхийн тухай багц хуулиудын онцлог зохицуулалт, Хөдөлмөрийн тухай хууль, Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн талаар тус шүүхийн захиргааны ажилтан нар мэдээлэл хийж, санал хүсэлтийг сонслоо.
Мэдээлэл лавлагааны алба
. . .