“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ-БАГУУДАД” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2016-12-07 10:38:52 | 83Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас \"Шүүхийн шинэчлэлийн 10 үр дүн”-г танилцуулах, шүүхийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор сар бүр \"Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхийн захиргааны ажилтан нар Ховд аймгийн Жаргалант сумын 12 багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан нарт шүүхийн шинэчлэлийн 10 үр дүнг танилцуулж, шүүхийн тухай багц хуулиудын онцлог зохицуулалтаар мэдээлэл хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал хүсэлтийг сонслоо.
Мэдээлэл лавлагааны алба
. . .