Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” арга хэмжээний үеэр иргэдээс авсан санал асуулгын хуудсанд хийсэн мониторингийн судалгаа
2016-12-08 15:11:41 | 962016.12.07 Жаргалант сум
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 4 дүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд \"Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгуулсан билээ.
Энэхүү төлөвлөгөөний дагуу Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагчид нийт 16 байгууллагын 138 иргэнээс санал хүсэлтийг нь санал асуулгын хуудсаар хүлээн авлаа.
Иргэдийн бичсэн санал хүсэлтийг асуулт тус бүрээр задалж үзвэл:
1. Шүүхийн үйл ажиллагаа танд нээлттэй, хүртээмжтэй, ил тод байж түргэн шуурхай хүрч чадаж байна уу? гэсэн асуултад:
А хариулт буюу хангалттай гэж – 72 иргэн буюу 52.1%
Б хариулт буюу зарим талаараа гэж – 42 иргэн буюу 30.4%
B хариулт буюу хангалттай бус гэж -24 иргэн буюу 17.3%
2. Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллээс аль мэдээлэл нь чухал бэ? Гэсэн асуултад:
А буюу хэргийн шийдвэрлэлтийн явц- 64 иргэн 46.3%
Б буюу анхан шатны шүүхэд нэхэмжлэл гомдол, хүсэлт хүлээн авах талаар – 50 иргэн 36.2%
В буюу Давж заалдах шатны шүүхэд гомдол хэрхэн гаргах журам- 17 иргэн 12.3%
Г буюу Хэргийн оролцогчдын эрх, үүргийн талаар- 7 иргэн 5%
3. Шүүн таслах ажиллагаа хуулийн дагуу ажиллаж, таны эрхийг хангаж байна уу? гэсэн асуултад:
А буюу Хуулийн дагуу явагдаж байна- 112 иргэн 81.1%
Б буюу Зарим талаараа- 18 иргэн 13%
В буюу Хуулийн дагуу явагдахгүй байна- 8 иргэн 5.7%
4. Та манай шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг мэдээллийн ямар сувгаар хүлээн авах боломжтой бэ? гэсэн асуултад:
А буюу Интернет- 62 иргэн 44.9%
В буюу Орон нутгийн телевизээр- 19 иргэн 13.7%
С буюу FM радиогоор – 7 иргэн 5%
D буюу Гар утсаар- 38 иргэн 27.5%
Е буюу Сонин- 12 иргэн 8.6% гэж тус тус хариулжээ.
ДҮГНЭЛТ, ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас явуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээлэл иргэдэд хүрч байгаа эсэх, шүүхийн шинэтгэл, шүүхийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх мэдээллийг түргэн шуурхай иргэдэд хүрч байгаа эсэх үнэлэмжийг тодорхойлох, шүүхийн байгууллагаар үйлчлүүлэхэд гарч буй хүндрэл, бэрхшээл, шүүхийн үйлчилгээг боловсронгуй болгоход анхаарах асуудал зэргийг тодорхойлох зорилгын хүрээнд энэхүү санал асуулгыг авлаа.
Санал асуулгаар, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны талаар өгч байгаа үнэлэмж 52.1% буюу боломжийн хувьтай гарч байгааг эдгээр санал асуулгын дүнгээс харж болох бөгөөд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас цаашид \"НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” арга хэмжээг илүү өргөн хүрээтэй, олон давтамжтайгаар, илүү олон байгууллагыг хамарч иргэдэд үйл ажиллагааныхаа мэдээллийг хүргэхэд чиглэл болгох, банк санхүүгийн байгууллагад \"Иргэний эрх зүйн зохицуулалт, зээл банк санхүүгийн асуудал, барьцаа хөрөнгийн талаар, сургууль, цэцэрлэгийн албан хаагчдад хөдөлмөрийн болон нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад \"Гэмт хэргийн тухай ойлголт, түүний хор уршгийн талаар гэх мэтчилэн салбар салбарын нарийвчилсан хуулиар сургалт, сурталчилгаа хийх шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг тасралтгүй хүргэх санал, санаачилгыг иргэдийн зүгээс гаргаж байна.
Цаашид иргэдэд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй байлгах, мэдээллээр хангах ажлыг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай нягт хамтран ажиллах, хамтран зохион байгуулах нь зүйтэй байна.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН
ТАМГЫН ГАЗАР