СТАНДАРТЫН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2017-01-07 19:14:20 | 91Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2017 оны \"Дотоод сургалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу урилгаар Ховд аймгийн Стандарчлал хэмжил зүйн төвийн хэмжүүрийн улсын шалгагч Э.Ганбаатар, стандартын салбар сан, сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Гантуяа нар 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудад \"Стандарт ба стандартчиллын тухай ерөнхий ойлголт, байгууллагын стандарт боловсруулах аргачлал”, \"Төрийн албан хэрэг хөтлөлтийн тухай үндсэн ойлголт” сэдвүүдээр мэргэжил, арга зүйн сургалт зохион байгууллаа.
Сургалтын үеэр Ховд аймгийн Стандарчлал хэмжил зүйн төвөөс шүүхийн номын санд зориулан, гарын авлага, сургалтын материал хүлээлгэн өглөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА