-1

2017 ОНЫ ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДИЙН ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН АНХНЫ ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017-01-07 19:15:45    |   98

Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын хамтарсан 2017 оны анхны зөвөлгөөн 01 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүх дээр зохион байгуулагдлаа.

Шүүгч, ажилтнуудын анхны хамтарсан зөвлөгөөнөөр 2017 онд хийж хэрэгжүүлэх ажил, дотоод сургалт, төсвийн хэмнэлтийн зарчим, тус шүүхийг үйлчилгээний байгууллага болгоход шүүхийн Тамгын газраас хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн дэмжиж, Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ой 2017 онд тохиож байгаатай холбогдуулан, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, Ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, гишүүдийн бүрэлдэхүүнд Ховд аймаг дахь анхан шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгчид, шүүхийн Тамгын газруудын дарга нарыг оролцуулан, дэд хэсгүүдийг хийх ажлын чиглэлүүдээр зохион байгуулан ажиллахаар шийдвэрлэлээ.

\"\" 

 

Хамтарсан зөвөлгөөний үеэр Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Хүрлээгийн Мөнхзаяа, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Цэндсүрэнгийн Байгалмаа нарыг Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын 2016 оны А/123 тоот тушаалаар \"Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасныг гардуулан өгч, баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

\"\"

\"\"

 

 

 

 

 

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА


. . .