Ховд аймгийн Цагдаагийн газрын даргатай хамтран ажлын төлөвлөгөө батлах тухай тушаал, khovdnews.mn сайттай хамтран ажиллах гэрээ байгуулав.
2017-01-16 09:44:46 | 85Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас санаачлан, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Д.Мөнхболдтой \"2017 оны хамтарсан ажлын төлөвлөгөө”-г батлах тухай хамтарсан тушаал гаргаж баталлаа. Тушаалаар шүүгчийн аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилолтоор ажиллах үед авах арга хэмжээ, шүүхийн байрны кадастрын зургийн хүрээнд шүүхийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох, шүүгч түүнд хамаарал бүхий этгээд, шүүхийн байрны стандарт сэдвээр дотоод сургалт зохион байгуулах. Шүүх болон түүний гадна орчинд онцгой байдал үүссэн үед ажиллах, яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах чиглэлээр, өдөр тутмын хэрэгжүүлэх ажил зэргээр хамтарсан тушаал гаргаж баталлаа.
Khovdnews.mn сайттай Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын 2017 оны жилийн үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг Ховд аймгийн иргэд, олон нийтэд сурталчлах, зарим шаардлагатай тохиолдолд орон нутгийн болон Монгол улсын хэмжээний телевиз, олон нийтийн хэрэгслээр шуурхай хүргэх болон Ховд аймаг дахь шүүх, шүүхийн тамгын газраас зохион байгуулагдаж буй нийтэд ач холбогдол бүхий томоохон хурал зөвлөгөөн бусад үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь сурвалжлан, гэрээнд заасан хугацаанд цахим сайтад байрлуулж, иргэд олон нийтэд хүргэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулав.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА