-1

Харилцагчидтай төсвийн хэмнэлтийн горимоор ажиллах чиглэлээр уулзалт зохион байгуулав.

2017-01-10 17:30:06    |   102

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас санаачлан, тус шүүхтэй хамтран ажилладаг нийт харилцагчидтай 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн байранд хамтарсан уулзалт зохион байгууллаа. Хамтарсан уулзалтыг Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн удирдан зохион байгуулж, шүүхийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа явдалд харилцагч байгууллага, иргэдэд талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллах чиглэлээ танилцууллаа.

\"\"

Шүүхийн тамгын газраас 2017 онд шүүхийг үйлчилгээний байгууллагын жишгээр хөгжүүлэх, өөрчлөн зохион байгуулах зорилгыг харилцагчдад танилцуулж, хамтын ажиллагааны чиглэлд төсвийн хэмнэлтийн бодлогыг шүүхэд хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцож, урт хугацаанд үр бүтээлтэй хамтран ажиллахад анхаарах асуудал, бүтээгдхүүний өртгийг хямдруулах, үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр харилцан ярилцлаа.

Хамтарсан уулзалт үр дүнтэй болж, зарим харилцагчдын зүгээс нийлүүлж буй бүтээгдхүүний үнийг тодорхой хэмжээгээр бууруулах, чанарыг сайжруулах, хамтын ажиллагааг нягтруулах талаар санал гаргаж, цаашид хамтран ажиллах гэрээг шинэчлэх талаар харилцан тохиролцсоноор уулзалт өндөрлөлөө.

 \"\"

 

 

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .