ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДИЙН 2016 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА.
2017-01-25 12:18:18 | 90Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас 2014 оноос сар бүрийн 4 дэх 7 хоногийн мягмар гараг бүр зохион байгуулдаг \"Нээлттэй шүүх” хэвлэлийн хурлыг 2016 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Энэ удаагийн арга хэмжээг \"Нээлттэй шүүх-сэтгүүлчид” уриан доор орон нутгийн Жаргалант телевиз, телевизийн сэтгүүлчдийг оролцуулан, мэдээлэл өглөө.
\"Нээлттэй шүүх-сэтгүүлчид” арга хэмжээнд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нээж, Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газрын 2016 оны онцлох ажил, түүний үр дүн, 2017 онд хийж хэрэгжүүүлэх ажил, шүүх үйлчилгээний байгууллага болж өөрчлөгдөх, үйлчилгээний байгууллагын стандартаар шүүхийг хөгжүүлэх зорилтын талаар танилцуулсан бол Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Төгс-Эрдэнэ, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах М.Мянганбаяр, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ш.Далхаасүрэн, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Алтанзаяа нар тус бүрийн шүүхүүдийн 2016 оны шүүн таслах ажиллагааны бүтэн жилийн статистик мэдээллүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, сэтгүүлчдийн асуултанд хариулж, ярилцлага өглөө.
Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны болон Монгол улсын шүүхүүдийн 2016 оны бүтэн жилийн шүүн таслах үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг Ховд аймгийн иргэдэд давтамжтайгаар мэдээлж, орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж эхэллээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА