ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР - ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
2017-01-25 12:21:15 | 86Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, иргэдэд хүргэх шүүхийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, шүүхийн шинэтгэлийн үр дүнг сурталчилах, орон нутгийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, иргэдийн хүсэн хүлээж байгаа үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх, шүүх-орон нутгийн байгууллагын ажлын уялдаа холбоог иргэдэд хүргэх үйлчилгээний түвшинд хангах, хамтын ажиллагааны үр дүнг бүтээлч агуулгаар дээшлүүлэх зорилгоор Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймгийн Жаргалант сумын засаг дарга Ц.Ганданповрон нар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр \"Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг баталлаа.
Шүүх-Жаргалант сумтай хамтран ажиллах гэрээгээр шүүхийн шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр Жаргалант сумын 12 багийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад шүүхийн үйл ажиллагаа, мэдээллийг ил тод, нээлттэй, хүртээмжтэй түгээх, мэдээллээр хангах, иргэдэд хууль сурталчлах, сургалт зохион байгуулах хэлбэрээр Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах юм.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА