ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ, БИЕЛЭЛТИЙН АРГА ЗҮЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2017-01-31 16:02:58 | 94Шүүхийн тамгын газрын 2017 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төрийн Албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан \"Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, \"Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ боловсруулах, байгуулах, дүгнэх аргачлал” сэдэвт сургалтыг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболд шүүхийн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг хамруулан, зохион байгууллаа.
Сургалтаар үр дүнгийн гэрээ байгуулах, үр дүнгийн гэрээний биелэлтийг тайлагнах чиглэлээр онолын болон практик мэдлэгийг батжуулах зорилготой.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА