СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2017-01-31 16:00:58 | 99Ховд аймаг шүүхийн Тамгын газраас Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Хаан банкны хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1278 дугаартай \"Хамтран ажиллах гэрээ”-ний талаар танилцуулах ажлыг Ховд аймаг дахь ХААН банкны салбартай хамтран, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
ХААН банкнаас шүүхийн байгууллагын шүүгч, ажилтнуудад үзүүлэх санхүүгийн үйлчилгээ, орон сууцны, хашаа байшингийн, цалингийн болон бусад зээл олгох нөхцөл, хөнгөлөлт, хугацаа, цахим банк, зорилтот хадгаламж, тэдгээрийн хугацаа, хүүнийн хэмжээ зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг ХААН банкны мэргэжилтнүүд өгч, шүүгч, ажилтнуудын сонирхсон асуултанд хариулт өгч, харилцан ярилцлаа.
Шүүх үйлчилгээний байгууллагын стандартаар хөгжих зорилтыг 2017 онд тавьж байгаатай холбогдуулан, улсын тэмдэгтийн хураамжийг иргэдэд шуурхай байдлаар хэрхэн төлөх боломжийг бүрдүүлэх чиглэлээр санал солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА