2017 ОНД ШҮҮХ ХУРАЛДААНД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ОРОЛЦОХООР СОНГОГДСОН ИРГЭДЭД АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2017-02-21 10:04:11 | 98Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Шүүхийн Иргэдийн Төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу 2017 онд Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтанд оролцогчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж, Эрүүгийн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс баталсан дүрэм, журамыг танилцуулж, Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудаар сургалт зохион байгуулав.
Мөн шүүх хуралдаанд оролцогч Иргэдийн төлөөлөгчийн эрх, үүргийг танилцуулан, харилцан ярилцаж, шторк, гарын авлагыг танилцуулж шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэв.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА