-1

УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2017-02-10 10:09:39    |   103

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2017 оны \"Дотоод сургалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу урилгаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын байцаагч Б.Эрдэнсүрэн, С.Хоролсүрэн, Т.Алтанцэцэг нар 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудад \"Улсын бүртгэлийн тухай ойлголт, түүний эрх зүйн зохицуулалт” сэдвээр мэргэжил, арга зүйн сургалт зохион байгууллаа.

\"\"

Сургалтын үеэр Улсын бүртгэлийн байгууллагын үүсэл хөгжил, холбогдох хууль тогтоомжийг танилцуулж, шаардлагатай мэдээ, мэдээллээр санал солилцон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус чиглэлээр анхаарах ёстой асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцов.

\"\"

\"\"

\"\"

 

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .