Сумдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
2017-02-21 10:34:54 | 95
Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2017 оны оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 17-ны өдрүүдэд Ховд аймгийн Мөнххайрхан, Манхан, Зэрэг, Дарви, Чандмань сумуудад \"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, эрүү хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн туслах А.Билгүүн, аймгийн прокурор Н.Доржсүрэн, Ховд аймгийн Цагдаагийн газрын ОНХАХ ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Оюунсүрэн нар тус тус оролцсон бөгөөд шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын 2016 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж гарын авлага, сургалтын материалуудыг сумын иргэдэд тараасан ба Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудаар сургалт зохион байгуулж иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч шаардлагатай мэдээллээр хангаж ажиллаа.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба