ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА, ИРГЭДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2017-03-14 09:57:51 | 93Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, Ховд аймгийн Иргэдийн хурлын дарга Г.Пүрэвганьд, Аймгийн Иргэдийн хурлын нарын бичгийн дарга Б.Сандагсүрэн нартай 2017 оны 03 сарын 07-ны өдөр ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн 2016 он, 2017 оны эхний 2 сарын шүүн таслах ажиллагааны тайланг танилцуулж, санал, зөвлөмжийн талаар ярилцаж, 2017 онд иргэд олон нийтэд чиглэсэн хийх ажлын талаар санал солилцож, орон нутгийн иргэд, сумдад шүүхийн үйлчилгээг хүргэх, шүүхийн шинэтгэлийн бодлогыг сурталчилах, хууль сурталчилах ажлыг хамтран зохион байгуулах, аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хамтран ажиллах ажлын чиглэлийн талаар тус тус ярилцлаа.
Ховд аймгийн шүүх байгууллагдсаны түүхт 90 жилийн ой 2017 онд тохиож байгаатай холбогдуулан, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийг үйлчилгээний байгууллагын стандартаар хөгжүүлэх, иргэдэд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чиглэлээр санал солилцож, аймгийн ИТХ-ын цахим сайт, орон нутгийн байгууллагуудын цахим сайтад шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг тухай бүр байршуулан, хамтарч ажиллахаар боллоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА