-1

ӨМГӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017-03-14 10:00:39    |   85

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2017 оны 03 дугаар 10-ны өдөр орон нутаг дахь өмгөөлөгчдөд зориулсан сургалтыг шүүхийн байранд зохион байгууллаа. Сургалтаар шүүхийн шинэтгэлийн үр дүн, цаашдын зорилт, шүүх хуралдааны дэг, хэргийн оролцогчид хавтаст хэрэгтэй танилцах эрх, баримтлах зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчдын оролцоо, онцлог, шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг, түүний ач холбогдол, хариуцлага, шүүх хуралдааны дуу, дүрс бичлэгийн явцыг цахим хэлбэрээр баталгаажуулж байгаа байдал, хуулбарлан авах асуудал, шүүх хуралдааныг хойшлуулж буй шалтгаан, нөхцөл зэрэг асуудлаар мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.

\"\"

Сургалтанд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах О.Энхсаруул, Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ш.Далхаасүрэн, Ховд аймаг дахь шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам нар болон Ховд аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчид тус тус оролцлоо.

Шүүхийн Тамгын газраас өмгөөлөгчдөд зориулсан тусгайлсан сургалтыг зохион байгуулж байгаад өмгөөлөгчдийн зүгээс талархал илэрхийлж, санал бодлоо илэрхийллээ.

 

 \"\"

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .