-1

ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛОВ.

2017-03-14 10:02:36    |   157

Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ой 2017 онд тохиож байгаатай холбогдуулан, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын гараас Ховд аймгийн Боловсрол соёл, урлагийн газартай хамтран 2017 оны 02 сарын 13-наас 03 дугаар сарын 01-ны хооронд Ховд аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд \"Шүүхийн байгууллагын тухай миний бодол” сэдвээр зохион бичлэгийн уралдаан зарлаж тус уралдаанд нийт 7 сургуулийн сургагчид идэвхтэй оролцсон бөгөөд 1 дүгээр байранд Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 6 дугаар сургуулийн 11Г ангийн сурагч Н.Халиунаа, 2 дугаар байранд Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11Г ангийн сурагч М.Сэлэнгээ, 3 дугаар байранд Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн Прогресс сургуулийн 12Б ангийн сурагч Б.Батчимэг нарын зохион бичлэг тус тус шалгарлаа.

 \"\"

\"\"

\"\"

 

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .