-1

“Шүүхийн байгууллагын үйлчилгээ оюутны нүдээр” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

2017-05-30 14:21:52    |   94

Ховд аймагт шүүх үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан \"Шүүхийн байгууллагын үйлчилгээ оюутны нүдээр” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг Ховд аймгийн Ховд Их Сургуулийн нийт эрх зүйн ангийн оюутнууд дунд зохион байгууллаа. Тус уралдаанд ирүүлсэн бүтээл эссэ бичлэгүүдээс ажлын хэсэг шалгаруулж, эхний гурван байр эзэлсэн оюутнуудад шагналыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн гардууллаа. Эссэ бичлэгийн уралдаанд 1 дүгээр байрыг Ховд Их Сургуулийн эрх зүйн 2 дугаар курсийн оюутан Г.Даваадорж, 2 дугаар байр тус их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан Л.Заяанэмэх, 3 дугаар байр тус их сургуулийн 3 дугаар курсийн оюутан Ж.Мандах нар эзэлж шагналаа шүүхийн байранд гардан авлаа. Уралдаанд бүтээлээ ирүүлсэн болон, амжилттай оролцсон оюутан залуусдаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

\"\"

\"\"

\"\"

\"\"


. . .