Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 28-ний өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
2017-08-02 09:47:55 | 931.Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Насанбат, О.Бат-Эрдэнэ, О.Бямбажав нарт холбогдох, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Цэвэлмаа, Д.Хаш-Эрдэнэ, Б.Цэцэгхүү, Л.Буянхүү, Б.Алтан-Орших нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
2.Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Ганхуягийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.
3.Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, ирүүлсэн шүүгдэгч Д.Жаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Жаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар Д.Жаргалыг эрүүгийн ялаас чөлөөлсөн.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.УРАНЦЭЦЭГ