-1

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм

2017-08-02 09:51:53    |   91

1.Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Сүхболдод холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Сүхболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Х.Сүхболдыг цагаатгасан.

 

2.Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ариунболдод холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ариунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.Ариунболдыг цагаатгасан.

3.Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2–т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сутай овогт Ганцоожийн Энхбаяр, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лха овогт Баярсайханы Есүхэй нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лха овогт Баярсайханы Есүхэйд холбогдох үйлдэлийг хэрэгсэхгүй болгож, Б.Есүхэйг цагаатгах, Сутай овогт Ганцоожийн Энхбаярыг давтах үйлдлээр орон байранд буюу агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Г.Энхбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэх, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Г.Энхбаярт оногдуулсан 5 сарын баривчлах ялаас чөлөөлсөн.

 

 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

ШҮҮХ ХУРАЛДААНЫ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.УРАНЦЭЦЭГ


. . .