-1

ХОВД АЙМГИЙН ШҮҮГЧИД БОЛОН АЖИЛТАНД БАЯРЛАЛАА .

2017-09-14 16:35:07    |   101

ХОВД АЙМГИЙН ШҮҮГЧИД БОЛОН АЖИЛТАНД БАЯРЛАЛАА .

Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан намайг ээлжийн амралт эдлээгүй, өндөр насны тэтгэвэрт гарахад 6 сар дутуу байхад 2016 оны 10 дугаар сард өглөө нь дуудаж Засаг даргын \"Захирамж” өгөөд ажлаас чөлөөлсөн учир өмгөөлөгч Ц.Даваасүрэнгийн хамт Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан нь шүүгч Г.Янжиндуламд хуваарилагдаж Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэн, Д.Баатархүү, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй орж анхан шатны шийдвэр баталгаажсан улмаар Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанд Д.Мөнхтуяа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж, магадлал хэвээр үлдсэнд баяртай байна.

Захиргааны хэргийн гурван шатны шүүх хуралдаанд орж үзсэнээр Монгол Улс дахь нийгмийн шинэ системд шүүхийн үйл ажиллагааны хандлага, шинэчлэлийг мэдэрсэндээ баяртай байна өөрөөр хэлбэл хандлагын өөрчлөлт нь бүх хөгжлийн суурь байдаг.

Шүүхийн байгууллагын хаалгыг татаж орохдоо хүмүүс айсан, эмээсэн, эргэлзсэн байдаг бол тэдний нийт ажилтны эелдэг зөөлөн харилцаа, хүн бүрийг найрсгаар хүлээн авч, хүндэтгэлтэй хандаж, итгэл үнэмшил төрүүлж байгаа нь шүүхийн ажилтанд хөгжлийн суурь болсон сэтгэхүйн шинэчлэл явагдаж байгааг ажиглаж улмаар шүүгчид асуудлыг тал харж, гуйвж, дайвахгүйгээр хуулийн хүрээнд хөдөлгөөнгүй шийдвэрлэж байгаа нь гайхалтай байсанд үнэхээр талархалтай байна.

Өөрөөр хэлбэл үйл явцыг харуулах эерэг хандлага, хүнээ дээдэлсэн, хуулийг хүндэтгэн удирдлага болгосон мөн шүүгчдийн шүүх хурлыг удирдах, туслахуудын хандлага, ажил хэрэгч чанараас өнөөгийн шүүхийн хөгжлийг харж баярлалаа гэсэн үгийг дахин дахин хэлмээр байна.

Миний хөдөлмөрлөх хууль ёсны эрхийг хуулийн хүрээнд үнэнч, шударга шийдвэрлэж өгсөн Захиргааны хэргийн бүх шатны шүүгч нарт баярлаж байгаагийн ялдамд та бүхний үнэн, шударгын дэнс мөнхөд зөв байхын ерөөлийг дэвшүүлье.

Мөн байнга хууль зүйн зөвлөгөө өгч, өөрийн хууль ёсны эрх ашгийн төлөө хэрхэн хууль судлах, түүний гаргалгаа ямар байх, амьдралд яаж хэрэгжүүлэх талаарх хууль зүйн тусламж үзүүлж байсан Ховд аймгийн өмгөөлөгч Ц. Даваасүрэнд талархал илэрхийлэхэд таатай байна.

\"\"

\"\"

\"\"

ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭГЧ З. ЛХАМХҮҮ

2017 оны 09 дугаар сарын 05 нд

Утас: 99008303


. . .