Шүүхийн ногоон байгууламжийг сайжрууллаа
2017-09-15 11:07:16 | 97Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102 дугаар \"Шүүхийн ногоон байгууламжийг сайжруулах ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж ажлын төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэн ажиллав.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын байрны гаднах талбайн ногоон байгууламжид ургасан мод, бут, сөөгийг хэлбэржүүлэн засаж, ойр орчмын зайд ургасан хогийн ургамлыг түүж цэвэрлэн, шинээр мод тарих бэлтгэл ажлыг ханган ажилласан.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
. . .