Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлэлж байна.
2017-10-13 15:35:26 | 172Шалгалт зохион байгууллаа.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны А/42 дугаар тушаалаар батлагдсан \"Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн болон ёс зүй харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал”-ын дагуу тус шүүхийн захиргааны ажилтнуудаас шалгалт авах ажлыг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.
Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох шалгалтыг Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 475 тоот тушаалаар томилогдсон комисс тус шалгалтын ажлыг зохион байгуулав. Комиссын даргаар Д.Даваасүрэн /Тамгын газрын дарга/, нарийн бичгийн дарга М.Мянганбаяр / Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах/, гишүүд Т.Цэцэгмаа /Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/, Г.Сонинболор /Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/, Б.Марина /Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/ нар ажилласан болно.
Шалгалтыг зохион байгуулж явуулсан талаарх илтгэх хуудас, дүнгийн жагсаалтыг ШЕЗ-ийн Шүүхийн хүний нөөцийн газарт хүргүүллээ.