-1

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

2017-10-19 14:43:30    |   103

Г.Нямдэбэрэлийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдох шүүх хуралдаанд хариуцагчаар оролцсон. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримт материалаа бүрэн бүрдүүлж өгсний үндсэн дээр шүүгч маань хуулийн хүрээнд шийдвэр гаргаж өгсөнд талархаж байна. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа баярлалаа. Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Батчулуун.

\"\"

Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт оршин суух Л.Энэбиш миний бие тэтгэвэрт гаргах гэж 1 жил гаруй нийгмийн даатгалын хэлтсээр тэтгэврээ тогтоолгохын тулд хөөцөлдсөн бөгөөд намайг орсон тушаал, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн байхад чирэгдэл учруулж тэтгэвэрт гаргаагүй. Миний бие шүүхээр ажилласан жилээ тогтоолгосонд баяртай байна. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудад баярлалаа.

\"\"



 

 

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА



. . .