Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2017-12-18 16:58:27 | 93Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны
шүүхийн шүүх хуралдааны тойм
2017 оны 12 дүгээр сарын 11-ний өдрөөс 15-ны өдөр хүртэл
01. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ц.Батмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. /ЭХ-27.1/
Шүүхийн тогтоолоор: Ц.Батмөнхөд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хойлуулж шийдвэрлэв.
02. Ховд аймгийн Булган сум дахь анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Ц.Батмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. /ЭХ-248.1/
Магадлалаар: Ховд аймгийн Булган сум дахь анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт рхуулж шийдвэрлэв
Тойм бичсэн: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа