Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
2017-12-18 17:58:53 | 85Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд хийсэн шүүх
хуралдааны тойм
1.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Баасандоржид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хохирогч шинээр өмгөөлөгч авч, хохирогчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул хохирогч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
2.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Ням-Очирт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Ням-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгож шийтгэсэн.
3.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэсэн.
4.Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Батжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгж буюу 460,000 төгрөгөөр торгох ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн.
5.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цэнд-Аюуш, Д.Сүхтулга нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Цэнд-Аюуш, Д.Сүхтулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
6.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Эрдэнэтогтоход холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Эрдэнэтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнссэн.
7.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Батмөнх, О.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Батмөнх, О.Ганхуяг нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч эд хөрөнгө хураахгүйгээр, тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнссэн.
8.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Далайд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Далайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
9.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Одгэрэлд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Одгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.УРАНЦЭЦЭГ