-1

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

2018-01-17 10:52:58    |   87


ШҮҮХҮҮД, ТАМГЫН ГАЗРЫН  2018 ОНЫ ЭХНИЙ ХАМТАРСАН
ЗӨВӨЛГӨӨН БОЛЛОО.

 

Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын 2018 оны эхний хамтарсан зөвөлгөөнийг 2017.01.12-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.

Хамтарсан зөвөлгөөнөөр анхан болон давж заалдах шатны шүүх бүрээс 2017 оны жилийн эцсийн шүүн таслах ажлын статистик мэдээнд хийсэн дүн шинжилгээ, хэрэг маргааны төрөл, онцлог нөхцөл байдал, шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн болон Зөрчлийн хууль, процессын хуулиудын хэрэгжилтийн талаар хэлэлцэж, 2017 оны ажлаа дүгнэж, ярилцлаа.

Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн ШЕЗ-өөс 2018 оныг хэргийн хөдөлгөөний удирдлагын чанарыг сайжруулах, шүүх хуралдааны хойшлуулдаг асуудлыг цэгцлэх, шүүх үйлчилгээний байгуулллагын стандартаар хөгжих ажлыг үргэлжлүүлэх чиглэлээр тавьж байгаа зорилтуудын талаар танилцууллаа.

          Шүүхүүд, Шүүхийн тамгын газраас 2018 онд хийх ажлын төлөвлөгөөг баталж, дотоод сургалт, хэргийн хөдөлгөөний чанарыг сайжруулах чиглэлээр гарсан саналуудыг төлөвлөгөөнд тусган, хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ.

          Хамтарсан зөвөлгөөнөөр Ховд аймгийн шүүхээс Төрийн одон, медаль, УДШ, ШЕЗ болон салбарын бусад шагналд шүүгч, ажилтнуудыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр өндөрлөлөө.

                 

                         ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА


. . .