-1

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрөөс, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм

2018-01-17 19:07:44    |   145

1.     Т.Бат-Очирын нэхэмжлэлтэй, Х.Энхзаяад холбогдох \"180000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч Т.Бат-Очирын шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 минут хүртэл хойшлуулсан.

2.     Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Мягмарцоожид холбогдох \"3.178.004 төгрөг гаргуулах”-ыг хүссэн тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.

3.     Б.Баяр-Угтахын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох \"Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахтухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

4.     Л.Даянжавын хүсэлттэй \"Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

5.     П.Нямгэрэлийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийн хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

6.     Л.Баярмаагийн хүсэлттэй\"Ажиллаж байсан байдлыг тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Л.Баярмаа нь нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

7.     Н.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид холбогдох\"Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/158 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх-ийг хүссэн тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

8.     К.Мерейхааны нэхэмжлэлтэй, Төр, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох Төрөөс \"5,586,000 төгрөг гаргуулах”, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс \"227,050 төгрөг гаргуулах”-ыг хүссэн тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

9.     \"Хан-Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Ганпүрэвд холбогдох \"Орон сууц чөлөөлүүлэх”-ийг хүссэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

            Тойм гаргасан:

ШҮҮХ ХУРАЛДААНЫ

                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                             Ж.БАТЦЭЦЭГ


. . .