-1

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 08-ны өдрөөс 2017 оны 01 сарын 12-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм

2018-01-17 19:11:31    |   136

1. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Т.Аятахан, Б.Уатхан, Б.Майнбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Аятахан, Б.Уатхан, Б.Майнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус бүр нэг жилийн хорих ялаар шийтгэсэн.

2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Батзоригийг 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, яллагдагч Б.Лувсан-Очирт холбогдох эрүүгийн хэргийг шүүдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг үндэслэн явуулсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэв.


. . .