Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
2018-01-29 12:21:13 | 99Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
1.Сэбоцэ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Ягаанцэцэгт холбогдох 812,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэгч СЭБОЦЭ ХХКомпанийн нэхэмжлэлтэй Д.Ягаанцэцэгт холбогдох 812,000 /найман зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2.Д.Цэцэгмаагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
3.Э.Энхнасангийн нэхэмжлэлтэй, Ховд их сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хурал давхцсан тул шүүх хуралдааныг 2018 оны 01 сарын 30-ны өдөр 13 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.
4.А.Равданшаравын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
5.Ц.Ангирмаагийн нэхэмжлэлтэй, Б.Долгорсүрэн, Г.Гэрэлт-Од нарт холбогдох 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан ба хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагчийн өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.
6.А.Алтанханы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
7.Х.Хыдырбайн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
8.П.Лхагвадоржийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
9.Я.Муханы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
10.П.Цагаанцоожийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
11.М.Батхүүгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
12.Н.Бямба-Очирын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
13.Б.Мөнхтуяагийн хүсэлттэй эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
14.Д.Ганхуягийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
15.Х.Батбаатарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох 520,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.УРАНЦЭЦЭГ