-1

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

2018-01-29 12:25:12    |   97

 Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 22-ны өдрөөс 2018 оны 01 сарын 26-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм

 

1.   Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ганзоригт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацагаар хорих ялаар шийтгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, нийт 4 жил 62 хоногийн хорих ялаар шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэв.

2.   Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч D холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Лувсан-Очирыг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасав.

3.   Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Хосбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Хосбаярт 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж, ялыг нэмж нэгтгэн 4 жил 2 сарын хорих ялаар шийтгэсэн.

4.   Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Е.Аманболд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Е.Амаболд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэв.

5.   Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.70 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Л.Ишхүүд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаасан.

Тойм гаргасан:                    

ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН

БИЧГИЙН ДАРГА                                                    Ж.БАТЦЭЦЭГ


. . .