-1

МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН АСУУДЛААР ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-04-03 10:23:24    |   90

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас малчдын тэтгэврийн асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулж, шүүхэд ирж буй нэхэмжлэл 2018 оны эхнээс нэмэгдэж байгаатай холбогдуулан, хууль эрх зүйн зохицуулалт, холбогдох дүрэм, журмын чиглэлээр 2018.03.06-ны өдөр Шүүх-Нийгмийн Даатгалын хэлтэс- Төрийн архивын хамтарсан нөхөрсөг уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Уулзалт ярилцлагад Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч, шүүгчид, Ховд аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүгчийн туслах ажилтан, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, шүүхийн Тамгын газрын дарга нар болон Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Ховд аймгийн Төрийн төв архивын эрхлэгч нар оролцлоо. Уулзалт ярилцлагын хүрээнд оролцогч талууд мэдээлэл хийж, зарим судалгаа, мэдээллүүдийг танилцууллаа.

\"http://court.kho.gov.mn/uploads/posts/medee/2018/87.jpg\"
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .