ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБА СУМДАД НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАВ.
2018-04-05 22:16:27 | 98 Шүүхийн Тамгын газраас
алслагдсан сумын иргэдэд шүүхийн үйл ажиллагааг шуурхай, хүртээмжтэй хүргэх
ажлыг зохион байгуулж, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны
шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба сумдад нүүдэллэн ажиллаж байна.
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, ахмад шүүгч Д.Алимаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан О.Ням-Адъяа нар Ховд аймгийн Зэрэг, Манхан сумдад нүүдэллэн ажиллаж, эвлэрүүлэн зуучлалын албанд гаргасан өргөдлүүдийн дагуу сумдын Орон нутгийн хөгжлийн сангаас иргэдэд олгосон зээлийн асуудлаар газар дээр нь талуудтай уулзаж, эвлэрийн гэрээ 13-ыг байгуулж, өргөдлийг бүрэн шийдвэрлэж ажиллалаа.
Шүүхийн эвлэрүүлэн зуучлалын алба Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн талаар иргэдэд танилцуулга хийж, давуу тал, хуулийн зохицуулалт, онцлогийн талаар ярилцлага зохион байгууллаа.
Сумын иргэд шүүхийн үйлчилгээ иргэдэд ойртож, эвлэрүүлэн зуучлалын албаны үйл ажиллагаа өргөжин тэлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.
. . .