-1

СУМДЫН ЭРХ ЗҮЙН АЖИЛТАН, ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-04-06 02:11:00    |   102

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн Ховд аймгийн Дарви, Зэрэг, Манхан, Буянт, Мянгад, Дөргөн зэрэг сумдад шүүхийн үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр ажиллахдаа сум бүрийн сумдын Засаг Даргын Тамгын газрын эрх зүйн ажилтан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нарт шүүхийн үйлчилгээ, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг сумын иргэдэд газар дээр нь хэрхэн хүргэх, шүүхэд нэхэмжлэл, өргөдөл гаргахад иргэдэд өгөх мэдээллийн жагсаалтыг танилцуулж, шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийн шинэчилсэн дансны талаархи тодорхой ойлголт өгч, тусгайлсан сургалт зохион байгуулж ажилласан байна.

\"http://court.kho.gov.mn/uploads/posts/medee/2018/IMG_9087.JPG\"

Шүүхийн Тамгын газраас сумдын ИТХ-ын \"Иргэний танхим”, сумын Засаг Даргын Тамгын газрын байранд байрлуулсан \"ШҮҮХИЙН МЭДЭЭЛЛИЙН САМБАР”-ын мэдээллийг шинэчилж, иргэдээс шүүхийн үйл ажиллагааны талаар санал асуулгын хуудсаар санал авч, дүгнэн, дүгнэлтэнд үндэслэн, иргэдэд чиглэсэн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэх талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах ажлын чиглэлээ нарийвчлан, тодорхойлж, ажиллалаа.

\"http://court.kho.gov.mn/uploads/posts/medee/2018/IMG_9088.JPG\"

\"http://court.kho.gov.mn/uploads/posts/medee/2018/IMG_9092.JPG\"

\"http://court.kho.gov.mn/uploads/posts/medee/2018/IMG_9169.JPG\"

\"http://court.kho.gov.mn/uploads/posts/medee/2018/IMG_9167.JPG\"


. . .