-1

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУМДАД СУРТАЛЧИЛАВ.

2018-04-06 09:22:15    |   150

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан шүүхийн үйл ажиллагааг Ховд аймгийн иргэдэд сурталчлах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Буянт, Мянгад, Дөргөн сумдад 2018.04.03-2018.04.05-ны өдрүүдэд шүүхийн үйл ажиллагааг сумдад сурталчилж ажиллалаа.

Ажлын хэсэг сумдын иргэдтэй уулзалт зохион байгуулж, шүүхийн шинэтгэлийн үр дүн, шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, шүүхийн 2017 оны бүтэн жил, 2018 оны 1-р улиралын шүүн таслах ажиллагааны тайлан, мэдээлэл, шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийн онцлог, шинэчилсэн дансны талаарх мэдээлэл, шүүхийн багц хуулийн хэрэгжилт, иргэд шүүхэд хэрхэн хандах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, Эрүүгийн шинэ хууль, Зөрчлийн хуулийн талаар мэдээлэл өгч, харилцан ярилцаж, иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Шүүхийн байгууллага орон нутагт ирж, иргэдэд тодорхой мэдээлэл хүргэж байгаад сумын иргэдийн зүгээс талархал илэрхийлж, уламжилж өгөхийг хүсч байлаа.

\"http://court.kho.gov.mn/uploads/posts/medee/2018/IMG_9105.JPG\"
\"http://court.kho.gov.mn/uploads/posts/medee/2018/IMG_9119.JPG\"
\"http://court.kho.gov.mn/uploads/posts/medee/2018/IMG_9155.JPG\"
\"http://court.kho.gov.mn/uploads/posts/medee/2018/IMG_9141.JPG\"

. . .