-1

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

2018-04-27 11:22:14    |   86

НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛААР

ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН ТАЙЛАНГ 2 ДАХЬ УДААГАА

ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЛЭЭ.

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас \"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг энэ сардаа 2 дахь удаагаа 2018.04.23-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.\"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар мэдээллийг Монгол улсын шүүхийн 2018 оны 1 дүгээр улиралын шүүн таслах ажиллагааны нэгдсэн тайлангийн дүн мэдээ болон Ховд аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхээр 2018 оны 01 дүгээр улирал, 2018 оны 4 дүгээр сарын байдлаар тус тус хянан шийдвэрлэсэн эрүү, иргэн, захиргааны хэрэг, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажлын тайланг дэлгэрэнгүй танилцуулж, шүүхийн Тамгын газраас 2018 онд хэргийн хөдөлгөөний чанарыг дээшлүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулахгүй байх талаар зохион байгуулж байгаа ажил, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдэд хүргэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чиглэлээр хийж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

\"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралд Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн болон Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах ажилтнууд оролцож, Ховд аймгийн \"Жаргалант”, \"Ховд”, \"Эко” телевизүүд тус тус сурвалжилж, Ховд аймгийн олон үндэстэн, ястанд мэдээллийг хүргэж ажиллалаа.

\"\"

\"\"

\"\"

\"\"


\"\"

. . .