-1

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУРГАЛТ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-04-06 22:32:20    |   89

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас зарим сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан тусгайлсан сургалтыг Ховд аймаг дахь шүүхийнТамгын газрын дарга Д.Даваасүрэн, жолооч Б.Түмэнжаргал нар сумдад шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлынхаа үеэр зохион байгуулан явууллаа.

Ховд аймгийн Буянт сумаас 2, Мянгад сумаас 2, Дөргөн сумаас 2 иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд эдгээр иргэдийн дийлэнх нь сумын төвөөс хол багуудын малчид, тариаланчид, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгааг харгалзан, сургалтыг тухайн сумдад газар дээр нь орон нутгийг засаг захиргаатай хамтран зохион байгуулан, явууллаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан тусгайлсан сургалтыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс баталсан удирдамж, сургалтын хөтөлбөрийн хүрээнд явуулж, оролцогч бүрийг шүүхийн тамгын газраас бэлтгэсэн сургалтын материалаар хангаж, харилцан ярилцаж, шүүхийн талаарх мэдлэгийг нь дээшлүүлж, сургалтын үр дүнгийн талаар санал асуулгын хуудас бөглүүлж, гарын авлага, нэмэлт материалаар хангаж, ажиллав. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд шүүхийн байгууллагаас тусгайлсан сургалтыг газар дээр нь ирж, явуулсанд талархаж байгаагаа илэрхийлж, шүүх хуралдаанд сонгогдон оролцох тохиолдолд шаардлагатай мэдээллийг сургалтаар олж авч чадсан гэдгээ сургалтын төгсгөлд дүгнэн хэлж байлаа.


. . .