СПОРТЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
2018-05-30 10:56:42 | 95Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан \"Шүүхийн спортын наадам-2018”-д Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд амжилттай оролцлоо. Энэ удаагийн наадамд 210 шүүгч, 631 шүүхийн захиргааны ажилтнаас бүрдсэн 841 тамирчин 5 төрлөөр хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин оролцсоноос “Гар бөмбөг”-ийн эрэгтэй тамирчид мөнгөн медаль хүртлээ.
Монгол улсын шүүхийн спортын наадмаас Ховд аймгийн шүүхийн баг тамирчид мөнгөн медаль хүртсэн тул Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын хамт олны зүгээс 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нийт тамирчдаа баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
. . .