-1

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

2018-08-22 19:13:25    |   86

       Иргэн Б.Зунноров миний бие Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт төрж, өссөн. Манай сумын архивт зарим иргэдийн материал байдаггүй. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивт шилжиж ирээгүй тул олон хүмүүсийн өмнөөс материал бүрдүүлж, гэрчийн мэдүүлэг өгч, нотлох баримтыг бүрдүүлэхэд тусласан. Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнууд ард иргэдийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох болон бусад хэрэг маргааныг шийдвэрлэхдээ иргэд олон нийтэд түргэн шуурхай ил тод үйлчилгээ үзүүлдэг. Танай хамт олонд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэж байна.
         Та бүхэнд баярлаж явдаг шүү.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .