НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2019-01-23 19:02:06 | 92 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газраас “Монгол Улсад дагнасан шүүх Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө”-г хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тухайн төлөвлөгөөний хүрээнд 2019.01.22-ны өдөр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Нөхөрсөг уулзалтанд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл, Г.Янжиндулам, тухайн шүүхийн шүүгчийн туслах М.Мянганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар болон Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагууд, ахлах мэргэжилтэн, ажил хариуцсан ажилтан нар оролцож, газар олголт, газрын харилцаатай холбоотой эрх зүйн акт, захирамжийн хууль зүйн үндэслэл, иргэдийн эрхийг хангах чиглэлээр анхаарах асуудал, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа газрын харилцаатай холбоотой хэрэг, маргааны талаархи мэдээлэл, судалгаатай танилцаж, харилцан ярилцаж, саналаа солилцлоо.
Шүүхийн байгууллагаас зохион байгуулсан сургалт, уулзалт-ярилцлагын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа оролцогч байгууллагаас илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .