-1

ШҮҮГЧ Б.МАРИНА ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЯВУУЛЛАА.

2019-01-23 19:03:14    |   101


Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина 2019.01.21-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газрын албан хаагчдад зориулсан сургалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” сэдвээр хөтлөн явууллаа.
Сургалтын үеэр шүүхийн шатанд иргэний эрх зүйн маргааны шийдвэрлэлтийн онцлог, хуулийн зохицуулалт, төрийн нэрийн өмнөөс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын оролцоо зэрэг сэдвүүдээр харилцан ярилцаж, мэдээлэл өгч, санал солилцлоо.
Прокурорын газраас сургалт явуулсанд талархал илэрхийлж, цаашид иргэний эрх зүйн чиглэлээр практик сургалт, мэдээллийг тодорхой хугацаанд солилцож байх талаарх саналыг шүүхийн байгууллагаас дэмжин хамтран ажиллахаар боллоо.
 
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .