ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЯВУУЛЛАА.
2019-01-30 15:18:14 | 94Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны “Дотоод сургалт”-ын төлөвлөгөөний дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад “Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хүрээнд шүүхийн байранд сургалт зохион байгууллаа.
2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ шинээр мөрдөгдөж эхэлж байгаатай холбогдуулан, энэхүү хуулийн агуулга, мөн чанар, шинээр мөрдөгдөн хэрэгжиж байгаа мерит /чадахуйн/ зарчим, цар хүрээ, өмнөх хуулиас ялгаатай болон уламжлалт талууд, шинэлэг зохицуулалт зэрэг сэдвүүдээр тодорхой жишээ, харьцуулалтанд тулгуурлан, сонирхолтой агуулга, хэлбэрээр тухайн сургалтыг хөтлөн явуулж, шүүхийн шүүгч, ажилтнуудад ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдлэг, мэдээлэл хүргэж, хууль эрх зүйн чиглэсэн мэдлэгийг нэмэгдүүлсэн чухал ач холбогдолтой сургалт болсныг сургалтанд оролцогчид тэмдэглэж, шүүгч С.Оюунгэрэлд талархлаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .