ШҮҮХИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН ГАЗРЫН ХӨРСНИЙ ГЕОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЛЭЭ.
2019-01-30 15:38:37 | 99 Ховд аймгийн шүүхийн өртгөтгөлийн барилга 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдахтай холбогдуулан, тухайн өргөтгөлийн барилгын газрын инженер-хайгуулын судалгааны /газрын хөрсний шинжилгээний дүгнэлт гаргуулах/ ажлыг Ховд аймагт энэ чиглэлээр нэгдсэн журмаар ажил эрхлэн гүйцэтгэж байгаа “Ганхошуу” ХХК-иар холбогдох дүгнэлтийг 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авах нөхцөлтэйгээр хүлээн авахаар гэрээг тус шүүхийн Тамгын газраас байгуулан ажилалаа.
Шүүхийн өргөтгөлийн барилга 2019 оны эцэст баригдаж, ашиглалтанд орсноор тус шүүхийн шүүх хуралдааны танхимын тоо 2-оор нэмэгдэж, дагнасан шүүхүүдийн шүүн таслах ажиллагаа явуулах орчин, нөхцөл дээшилж, шүүхийн байрны хүртээмж дээшилснээр шүүхээс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, цар хүрээг өргөжүүлэх чухал нөхцлийг бүрдэх юм.
. . .